2010-08-29

Аврагчдад зориулсан кино нээлтээ хийлээ

Зохиолч Х.Болор-Эрдэнийн "Муу залуу" туужаас сэдэвлэсэн Монголын уран сайхны "Ми-15" киноны нээлтийн ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригийн 18 цагт "Соёмбо" кино театрт нээлтээ хийлээ. Нээлтэнд киноны нийт уран бүтээлчид болон гурван жилийн өмнө тайгын галыг унтраах тушаал аван эргэж ирээгүй аврагчдын ар гэрийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсад хүрэлцэн ирсэн юм.

Кино ирэх баасан гаригаас эхлэн бүх кино театруудаар гарч эхэлнэ. Мөн хөдөөгийн үзэгчиддээ зориулан кино маань аяны дэлгэцийн хамт холын аймгуудаар аялах болсныг дуулгая.

Хорвоо хэзээ ч хүнээр дутаж байгаагүй ч

Хүмүүс бид л үргэлж бие биенээрээ дутдаг юм байна.

Монголын эрэлхэг хөвгүүдийн баатарлаг түүхүүд үргэлжилж байна...

Дэлгэрэнгүй сурвалжлагыг гэрэл зургаар хүргэж байна. Фотог Ж.Жамъяндорж /Зууны мэдээ/

Үлээвэр найрал хөгжмийнхөн нээлтийг удирдав

Онцгой байдлын албан хаагчид, нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэн иржээ

Пара-Олимпийн аварга

"Нохойн орон" киногоороо та бүхний танил болсон ноён Төрмөнх, эхнэрийн хамт

Эхлэх арай л болоогүй

Амь үрэгдсэн нөхдөө дурсаад...

Уран бүтээлчид ирлээ

Жүжигчин Наранмөнх

Зөвлөх Г.Маш

Продьюсер Д.Нямдорж, хөтлөгч Нэргүйбаатарын хамт

Аврагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэсэн нэг минут

Хүүгээ санана...

Хамгийн бяцхан жүжигчид

Блогчид маань ч ирсэн. Жулиа, Аза, Фриймэн, Молор, Жулиагийн найз

Дахиад л цэцэг үү? Баярлалаа...

2 comments:

энхээ said...

Өөрийн чинь блог руу тогтмол ордог хүн л дээ би. Тэгсэн банжгаа хаасан бна. Хаахаас өөр аргагүй байдалд хүрсэн байхдаа гэж бодож сууна. Түүнээс биш юу юугүй дав дэв хийгээд хамаг юмаа хаагаад түгжчих хүн биш сэн чи. Чамайг элдэвлэдэг нэгэн байхад,бичсэнийг чинь шимтэн уншдаг,хүлээдэг өөр нэгэн бас байдаг юм шүү. Бага насны амьдарлынхаа талаар бичсэнийг чинь уншаад ёстой нэг хэсэгтээ алмайрч байсан. Ямар гээч хүнд амьдарлыг дававаа гэхээсээ илүүтэй ингэж нүцгэн үнэнийг хэлэх энэ их зориг хаанаас гарч байнаа гэж биширч байсан шүү үнэндээ.Би энэ элдэв файл энэ тэрд маруухан, тэгэхээр банжгаа хэзээ нээхийг чинь хүлээхээс дээ ...

Anonymous said...

Sain baina uu Bolroo egchee Bi Namriin gudamjnaas Biligsaikhan bichij baina. Xamgiin turuund olon saikhan shine sodon sonin zuils sedej xiij buteej baigaad chini XALUUN BAYAR XURGIE. Yug ch bitgii toogooroi. Tuunees gadna bi ene sariin suuleer Mongold ochix sanaatai baigaa. Ta nadad E mail xayagaa uldeene uu? Bi ochood neg xeseg jaaxan yum xiix bodol baina. Ene talaar zowloj bichix gesen yum. Bas oird ganc neg Shuleg mayagiin yum bichsenee ch bas ilgeey gej sanalaa. Minii yahoo xayag s_biligsaikhan@yahoo.com shuu. tyr bayartai amjilt sain saikhaniig xusen eruuj mendchilsen barag l yaruunairagch Biligsaikhan Sereenen boloi. Belgiumees