2010-10-05

Гилийн хатантай уулзах уу?

Банжигын байнгын сууц маань хаалгаа барьчихаад гэртээ орж ч болохоо больсоныг саяхан л мэдлээ. Манай хэд хаагуур явж байдаг юм бол доо? Орчлонгоор нэг тарж, орох байхаа олж ядсан л улс байгаа нь мэдээж. Ядаж хэдэн халтар бичлэгээ олж авахсан. Хайлт хийгээд, хадгалагдсан хуудсаар хуулж авах гэсэн оролдлого маань хэтэрхий их ажил удах шинжтэй болохоор нь больчихлоо. Сүүлийн хэдэн сар өөд уруугүй, толгой өндийхгүй ажилласныхаа хариуд жаал амрах санаатай цахимдаа шургаад автал хүн амьтан ч ховор живэр болчихож. Мартсанаас Гилийн хатан маань ирсэн байна. Өнөөдөр уулзлаа. Булбарай цагаахан бүсгүй байна. Танидаг мэддэг улс байвал хэл дуулгаарай. Ирэх долоо хоногт тухтай уулзана гээд амлачихсан байгаа шүү, та минь ээ. Ингэж томоор тавьж байгааг дуулбал цаад бүсгүй чинь сүрхий сандрах байх даа. Гэвч блогчин нөхдийгөө эрж олох нь амаргүй ажил болсныг ойлгоод л ийнхүү гарчиглаж сууна. Диваажингийн хоригдол нь одоохондоо нам тайван, эгэл даруухнаар ганц нэг номны ард гарчих санаатай Диваажингийнхаа ичээнд орчихсон байгаа тул ийн мэнд мэдэж, сураг чагнах гэж орж ирсэн маань энэ.
Өнөө Алтанхалбага, Фриймэн, Хөхбэх тэргүүтэй журмын нөхөд хэл сураг дуулгаарай. Танай хавьцаа нэгэн тухтай газар олж товлоод байгаа шүү. Тархи толгойгоо сэргээж, орчлонгийн сонин хачныг хуваалцвал баярлах байна. Цаас, ном хоёр шагайсаар нүд чилж, зүрх ангачих дөхсөн байна.

19 comments:

Мармелад said...

би бол энэ хавьцаа бүгцэн байгаа. Гилийн хатан гэж хэнийн би сонсоогүйм байна хэхэхэ

bolor7erdene said...

Мармашка би сая танайд саатах гээд хагас цаг хүлээлээ. Элдэв код мод нэхээд дахин дахин ай ди-гаараа хэдэн үг шидээд барсангүй. тэр код энэ тэрээ аваад хаячуул зүгээр биш үү хонгороо? хэн ч байсан яадым бэ, манай банжигийнх л юм чинь, кккк

naraa said...

Уулзая уулзая. намайг бүртгээрэй уншигч орж болно биз дээ? (би блог бичдэггүй ч харин сайн уншина шүү)

БэМэР said...

гоё юмөө та нар

би ч энд тэнд атаархсан сээгий бичээд л яваад байх юмаа хэхэ..

Oyuka said...

Sainuu Bolor Erdene egchee manai heden nuhud Gogo d nileen hed n uurtei bha ...banjigiig ashiglaltand orohoor n er n uuree nuulgie gej shiideed bga ...

oldoshaksli said...

ihenh ni spotod irchee yum bish uu

bolor7erdene said...

Нараа сайн уу хөө. Тэгжугаад уулзах болуул хэлнээ. Би ойрд зав муутай бгаа болохоор долоо хоногоор хойшлуулах бодолтой бгаа

Бээмэр амьд явбал алтан аяганаас ус уунаа гэж, хэхэхэ

Оюука, одоо бүгд л тийм арга бодож байх шиг бна. Би ч бас, кккк

Олдоо сайн уу? Танайх хаана уу?

Аниргүй said...

эээээээээ

Zoloo said...

Би одоо блогмн, блогспот хоёр дээр л эргэлдэж байна. Банжиг зүгээр болвол бээгийнүүдээ нүүлгэнэ дээ. Чадах болуу, банжигтаа хоргодоод чадкүйм болуу ккк. Диваажингын хоригдлоор юу байна.

NEKEE said...

хэ хэ хаа нэг харсан нэр ус таараал згр ч юмуу

Zoloo said...

Эгч минь надтай мэндлэхээ больжээ бүр

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Банжиг байхгүй талаар нэг тарцгаасан л хүмүүс байна дөө

Zoloo said...

Сэрээ анааш минь харин тиймээ. Би энд яг уйлах гээл байна

bolor7erdene said...

Аниргүй аааааа

Золоо сайн уу, надаар юу байхав дээ. Олон олон үйл явдал давхцаад алинаас нь эхлэхээ мэдэхгүй л бна, кккк

Нэкээ энэ улсуудын нэр биш чиний нэр л харин их сонирхол татаж бх чинь вэ?

Сэгсээхий, харин тийм шиг. Чи хаана уу? Баахан дүки дакидсан л улс бна

Золоо уйлах өдөр бхад инээх өдөр нь бас ард бгаа л даа

Zoloo said...

Банжиг гэр минь удахгүй нээгдэнэ гэнэлээ. Гоё ганган болчихоод үүдээ нээх юм гэсэн. Тэгэхээр та явж чадахгүй л байх даа хэхэ.

bolor7erdene said...

Золоо ямар сайхан мэдээ вэ? Тэгвэл удахгүй банжиг блогийнхоо төрсөн өдрийг хийнээ

Zoloo said...

Бизнетвөрк-д байгаа хэдэн банжигчид л тэгж ярьж байна лээ.

Гилийн хатан said...

huuh, bichlegiin baatar bolchihson tuuj yavna shd, bi

bolor7erdene said...

Гилийн хатаан, уулзаж амжилгүй явуулчихлаа, харамсалтай л юм. Ноцтой асуудал эрүүл мэндэд гарсанаас болоод хэдэн сар хөл хорионд орчихсон юм аа, хонгороо. Уучилж өршөөгөөрэй. Өнөөх цүнхийг чинь ташаанаасаа салгахгүй зүүж яваа шүү.