Хамаатны маань дүү охин хадамд гарлаа. Амаржаад удаагүй байгаа тул асуудал ар араасаа ундарна. Нялх хүүхэд төрүүлэхэд ямархуу асуудал ундардагийг та бид юу эс андахав. Гэтэл хамгийн гол асуудал нь хадам ээж болоод байгаа гэнэ. Өнөө л шинэ бэрийн дорд үзэгдсэн явцуу суртал биз гэж бодоод нэг их тоосонгүй. Гэтэл дүү охин саяхан над руу утсаар яриад хэрхэх учраа мэдэхгүй байгаа тул туслаач гэлээ. Юу болсныг мэдчихээд хадам ээж нь тэр охинд үнэхээр том асуудал болоод байгаатай санал нэгдэв.
Дөнгөж төрөөд сар ч хүрээгүй байгаа хүүхэд чих нь өвдөөд шөнөдөө уйлах маягтай байж. Залуухан аав, ээж нь ширэглэж бариад янз янзаар л үзсэн юм байх. Гэтэл нэг орой хадам ээж нь ороод иржээ. Хүүхэд уйлаад байгааг харчихаад ээжийн хувиар тэг ингэ ч гэсэнгүй гараад явчихаж гэнэ. Тэр шөнөдөө хүүхэд урьд урьдынхаасаа илүүтэй чарлаж эцэг, эх хоёрыгоо нойргүй хонуулаад авч. Тэгтэл өглөө нь "ухаант" хадам ээж нь орж ирсэнээ "Хүүхдийн чинь сүнс зайлчихсан байна. Шөнө сүнсийг нь дуудлаа. Одоо зүгээр ээ" гэж хэлж хүү, бэр хоёрынхоо нүдийг орой дээр нь гаргаж орхив. Надаас ингэж болдог эсэх талаар асууж байна. Би ямар судлаач, сурталч нь биш ийм тийм юм хэлсэнгүй. Гэхдээ л зулай нь цоорхой нялх хүүхэд өөрийн гэсэн төрөл, сүнсээ олж амжитлаа зулай нь битүүрдэггүй гэж дуулсан юм байна. Арай ч сар хүрээгүй хүүхдийн сүнс дууддаг ёс байдаггүй л байлгүй.
Мэдээж, хүүхэд тайтгарсангүй. Аг даггүй чарласан хэвээр. Саяхан бөө болж, чухам л идийг хийж, шидийг бүтээх болоод байгаа хадам ээждээ "Таны хийгээд байгаа ажил нэг л биш ээ" гээд хэлчих зоригтой хүүхэд байхгүй нь ойлгомжтой. Ингээд итгэсэн юм шиг царайлаад, цаагуураа "Бүү үзэгдэг" гэх нь халаг хэдэн улс тэнд сандралдаж байгаа бололтой. Харанхуй бүдүүлгээрээ үлдсэн хэдэн хоосон толгойтой хүмүүс үүдэнд нь дугаарлан сууж, хийрхсэн хадам ээжийг чамгүй хөөргөддөг ч биз. Хүний амьдралд хөндлөнгөөс хөлөө дүрж болохгүйн эрхэнд дэмий л харж суухаас өөр гарц бидэнд үгүй.
Өнгөрсөн орой өнөө охин дахин утас залгаад хахаж цацан байж бас нэгэн хачирхалтай мэдээ дуулгалаа. Мэдээг сонссон даруйдаа би ч шоконд орчихов. Өнөөх бөө эмэгтэйн бага хүү жижгэвтэр машинтай юм байх. Тэрнийг нөхөр нь гуйж унаж яваад эвдэлж орхижээ. Хүүгийнхээ машиныг эвдчихсэн аав нь жаал зэм хүртсэн юм байгаа биз дээ. Тэгсэн мундаг бөө хүүхэн маань хоёрынхоо түнжинг гагнах гэсэн үү, угаасаа ухаан санаа нь булингартчихаад наад цаадхыг эргэцүүлэх тэнхэлгүй болчихсондоо ч тэр үү учиргүй хэнгэрэгээ аваад л цовхчиж гарч. Гэрийнхэн нь учрыг ололгүй хэсэг харж суугаад тарах нь тарж, үлдэх нь үлдэж. Гэтэл хадам ээж нь тайтгарсан бололтой аяга цай ууснаа "Миний хүү, наад машины чинь сүнс нь зайлчихаж. Ээж нь сая сүнсийг нь дуудчихлаа" гэх ухааны юм ярихад төрүүлсэн хүүхдүүд нь бут үсрэн гэрээсээ гарцгааж аг даггүй хөхрөлдөн унасан гэнэ.
Хэн гээч хөлдүү нөхөр тэр хийрхүү хүүхнийг бөө гэж нэрлээд, цан хэнгэрэг бариулчихсан юм бүү мэд. Хавьтсан ойртсоныхоо сүнсийг дуудаж, харагдаж үзэгдсэнийгээ үхлээр далайлган мөнгө салгасан иймэрхүү музейд тавьчихмаар улс бас цөөнгүй байдаг бололтой. Өөр дөрвөн мундаг нөхөр тэр хүүхэнтэй хамтран ажилладаг юм байх. Нэг нь хүний хувь тавиланг харж, аюул гамшиг учирч байгааг тааж мэдээд, арга засал хийснийхээ дараа нөгөө дөрөв лүүгээ ээлжлэн явуулдаг гэнэ. Нэг л хүнийг алгасвал хийсэн бүх засал нь "будаа" болдог юм байх. Нэг хүн дээр засуулах өртөг нь 99000 төгрөг гээд бодоход ганц хүн 495ооо төгрөгөөр сая нэг өвчин зовлонгоос салж, үхчихэлгүй үлдэх завшааныг олж авдаг бололтой. Сүрхий "ухаалаг" таван нөхөр нэгдчихсэн байгаа биз? Аан, тийм. Бас болоогүй ээ. Бие биедээ тэд чинь сүртэй сүртэй нэр өгсөн байгаа юм. Саран ээж, наран ээж... өөр юу юу ч билээ. Тэр таван сар нарыг гийгүүлсэн ээж нар нийлээд бөөлөөд эхлэхээр нь хавь ойрын нохой шувуу айж цочсондоо ч юм уу, эвгүйрхэж алмайрсандаа ч юм уу учиргүй боргож хуцаад сүйд болдог гэнэ. Тэгэхээр нь бэр охин "Ээж ээ, шөнө нохой боргоод унтуулсангүй. Энэ хавиар муу юм тэнээд явдаг юм болов уу" гэсэн чинь хадам хариуд нь "Аргагүй ш дээ, миний охион. Манай хашаагаар дүүрэн бурхан байгаа болохоор л тэгдэг байхгүй" гэсэн догь хариулт өгч гэнэ ээ. Бурхадаас айж хуцдаг ноход байдаг гэж дуулсан хүн байна уу, та минь? Өнөө сүрхий бөө маань бизнес нь зогсчих шахаад ирэхээр хэдэн хүүхдээ мөлжиж эхлэдэг гэнэ. Гэнэт л эрээн мяраан юм орж ирээд "Танай ээж, аав, эгч ах удахгүй үхэх нь. Та хоёрт тэрнээс болоод орлого ашиг орохгүй болох нь бушуухан дуудаж авчирч засал хийлгэ" гэж хэлээд 99000 төгрөгөө нэхдэг аж. Ядаж байхад тэр наран ээж маань таван хүүтэй. Хөвгүүд нь тус тусдаа эхнэр аваад амьдарч байгаа тул айл тус бүр бизнесийн том эх сурвалж болдог бололтой. Төвөгтэй хэрэг шүү. Юу ч хэлэхэв дээ, нээрээ.
"Та нар хүнтэй суулаа гэхэд нэг хүнтэй суухгүй, нэг хэсэг хүнтэй сууна. Тиймээс эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй харь хадам гэхгүй бүгдийг нь хүн гэж бодож, эвсэг ухаалаг хүлээж авч байгаарай" гэж ээж маань байнга хэлдэг юм. Харин сайхан ханьтай больё гээд хачин хадмуудтай болчихсон хөөрхий тэр охиныг өрөвдөхөөс өөр мэх үнэндээ алга. Хэдий хүүтэй нь амьдарч байгаа ч хаяа залгасан хадмуудын холбоо сүлбээг ганц муу бэр тасалж яахин чадна. Мулгуу ч юм шиг, мунгинуу ч юм шиг, солиотой ч юм шиг, өвчтэй ч юм шиг зүйл ярьж хийсэн энэ мэт болхидуухан сэтгэхүйтэй хүмүүс л амьдрах гэж ядаж яваа боргошуухан хэдэн борчуулыг маань давхар давхар бас мөлжиж суудаг нь харамсалтай. Заа тэгээд тэрүүнд нь итгээд байдгаа барьж гүйгээд явдаг улсын тоо ч татрахгүй байгаа нь монголчууд бидний ухааны цараа хаахна тээглэчихээд байгааг тодорхой харуулж байгаа биз.

21 comments:
Neg heseg bugd yaruu nairagch zohiolch bolsontoi agaar neg yum daa. Tyn udahgui shigshigdeh tsag ni irne l gej oorsdiigoo huurch suuhaas daa and mini... Ene emh zambaraaguig haraad zalhaj suuna shuu neeren
uneheer ene solioroliig yana. Denduu utgaa aldalaa daa.
ккк хахахаах ямар тэнэг юм бэ? машины сүнс дуудна гэж байдаг аа бас ???? тэгвэл би хэзээ нэг төрөлдөө машин явсан юм бол доо зайлуул хаахах мийй элэг
Сүхээ ойр тойрноор сонин юу бна даа? Блогийг чинь уншаад л бгаа шүү. Танайд сээгий үлдээж болохгүймаа, ямар учиртайм бол?
Зочин утгаа алдлаа гэдэг ч үнэн дэг шүү
Аниргүй, ойрдоо миний муу дэр толгой өвтгөөд бх болсон. Явж сүнсийг нь дуудуулдаг юм билүү, ккккк
Би явж ундаг дугуйныхаа сүнсийг дуудуулъя даа хэхэ. Байжыгаал юм мөргөчөөд байдын
Ёооё. Татаж уналаа . Ямар тэнэг юм бэ ?..Хүмүүсийн итгэл үнэмшил тодорхой болсны хойно боловсролын талаар асуудал яригдах ёстой. Манайхан тэр чигээрээ дампуурч байна. Муусайн бөө ,лам нар, зөн билигчдийг бөөнөөр нь шатаачихмаар. Дургүй хүрчихлээ.
Энэ Дениска Михайлов намайг яг шатаах байхаа тэ.
Дэргэдээс минь хүртэл бөө төрөөд байгааг гайхаад л суугаа... арай би хүртэл бөө болж "алах" юм биш байгаа гэж айх ч шиг... Гэхдээ Сүхээ ахын хэлснээр шигшигдэх цагийг нь хүлээж л суухаас. Бас тэр мөнгө төгрөг аваад бизнес хийдэг хүмүүс хэзээ нэг тэр хэмжээгээрээ гэсгээл хүртдэг гэсээн. Тэнгэрээс айдаггүй тэнэгүүд тэгж л байг.. ккк
Таны уран бүтээлд амжилт хүсъе.
Пээ диктфоноо эвдчихсиймсэн, тэр охины хадмаар сүнсийг нь дуудуулдагын билүү хэхэ.
Балай юм, палхийтэл хэлчих хүн гардаггүй л юм байхдаа. Үр хүүхдээ хүртэл мөлжөөд. Уул нь тэр үздэг хардаг хүмүүс чинь гэр бүлийнхэндээ юм хийгээд нэмэргүй, үйлчилдэггүй гэж ярьдаг юм бна лээшдээ.
Гэснээс блогспот руу нүүж ирснийг чинь дөнгөж сая мэдлээ, дажгүй шүү.
harin yag tiim , tanil taluud maani boo bolood baigaa suragtai gaihmaar um shig emgeneltei ch um shig ....
odoo ch lam boo nar hiihgui um ch ugui boljdee
sayhan end surdag duu maani tur choloogoor eh nutgaa zoriod ijii aabdaa zolgood irsiim , tegsen eej aab end estoi hun uzuul geseer bgaad ochij gene tegsen moomchigoo tailaad og gsn gene shuu hehe
duu maani yanaa teed odoo u geed tailaad ogson gej bgamaa
sain uu? ashita bainaa. Oird banjig ajillahaa bolijee.
Bi shine blog neelee sh dee.
margaash.blogspot.com
Хаха. Элэг авдаг бөө вэ? Харангын Энхманлай яаж бөөлөх учраа олохгүй явна гэнэ лээ. Таньдагаас таньдаггүй хүмүүс бүгд бөө болоод дуусах нь ээ. Яг Yahoo Messenger-ийн спам шиг.
bi ni neeree boo zuudeleed baisan hen negen minii sunsyg duudsan hereg bish baigaa daa...kkk
neeree duvchin avgai baina daa, bodoj seremjilej yavahgui bol zan zanshil yos ulamjilal bugd eleg doog boloh vii
Золоо оролдоод үзэхийм биш үү хөө? кккк
Дениска, олон мундаг шидтэй идтэй хүнийг мэднэ, танина. Хуурч хулуудаг нь л энэ мэт болохоос биш монголчууд бид чинь угаасаа шидэт ертөнцөд л амьдардаг ш дээ.
Болорхон сайн уу? тиймээ, шигшигдэх цаг нь ирж л таарах биз
Идеа би чинь энэ блогспотод суурьшаад удаж бгааш дээ хонгороо
Болорка сайн уу, хөхөвчтэй ламын тухай нэг сурвалжилгыг манай хархүү жилийн өмнө бичиж бсан юм, тэр л бх даа, хаха
Болдхүү хэхэ, хөөрхий бөө нар
Ашита, аан зочилноо танайхаар
Агай минь эхнээсээ элэг доог байтугай нь болоол бх шиг бна, юу бна даа хонгороо?
Бөө удган гээч байдаг нь байдаг л байх, гэхдээ одоо цагт арай л дэндүү байгаа шүү. Бараг айл болгон нэг бөөтэй болж. Энэ арай л биш юмаа. Гэснээс ажил амьдрал око биз дээ. Банжиг байхгүй болоод хүн амьтантай ч таарахаа байлаа.
арай ч дээ нээрээ хэлэх үг алга.
Намар сайн уу хонгороо? Та хэдийг бөөн цөөнөөр нь ч болтугай харах сайхан бна шүү.
Зочин, хэлэх үг дууссан хөө, хэхэхэ
bi bol tiim hadam eejiig demii tenetel ni algadna
er ni huntei suuh ch yum yum uzdeg, hunees ih tewcheer shaarddag yum shig bgaam doo... bi bol single bh durtai.. daanch nas yawaad bdag
neg l boo deer ochchihiin bol ter boo chin dahin dahin iruuleh geed yanz buriin yum uchiruulaad baidag gesen shde ter lav unen bhaa
Сониуч зан хөдлөөд тэр бөө дээр чинь очиж үздэг юм билүү гэж бодож байсан дэмий юм байна л даа. Би өөрөө өөртөө бурхан гэж үнэн үнэн...Бүх л зүйлээ доторх бурхантайгаа ярьдаг. Болоод л байдаг ш тээ хэ хэ...
Post a Comment