2011-01-10

Ми-15 кино МЗЭ-ийн шагнал авчирлаа

Утга зохиолын салбар энэ өдрүүдэд хөл хөдөлгөөнтэй байна. Шилдэг бүтээл туурвисан 12 зохиолч өнгөрсөн баасан гаригт салбарын дээд шагнал болох Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг хүртсэн юм.

МЗЭ-ийн шагналыг:


Утга зохиол судлаач шүүмжлэгч доктор С.Энхбаяр "Уран зохиолын онол"
Яруу найрагч Д.Ган-Очир "Сүүлчийнх гэж дурссаар байтал"
Яруу найрагч Ч.Дамдиндорж “Гал морин цаг”
Зохиолч Х.Болор-Эрдэнэ "Ми-15" уран сайхны кино
Яруу найрагч Н.Пүрэв "Тэнгэрийн зарлигаар"
Түүхч, орчуулагч Б.Ганболд "Энэ ингэж явсаар байтал"
Яруу найрагч П.Бөхбат Яруу найргийн бүтээлүүд
Зохиолч Д.Лхасүрэн Үргэлжилсэн үгийн бүтээл
Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг Орчуулгын бүтээлүүдээрээ тус тус хүртэв.

Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг залуу зохиолч, Монголын радиогийн сэтгүүлч Г.Болормаа, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, Ц.Доржсэмбэ хүртлээ.

Энэ үеэр Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав болон шагнал гардсан зохиолчдын сэтгэгдлийг сонслоо.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав:
-Сайхан уран бүтээлчид шагнал гардлаа. Утга зохиолын салбарыг хөдөлгөөнд оруулсан өдрүүд үргэлжилж байна. 82 жилийн ойн баярын мэндийг бүх зохиолчдодоо, үзэг, цаас номтой ойрхон байдаг уншигчиддаа баярын мэнд хүргэе.

Яруу найрагч Н.Пүрэв: ГУРАВ ДАХЬ ТҮҮВЭРТ МААНЬ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2010 онд би "Тэнгэрийн зарлигаар" гэж гурав дахь яруу найргийн түүврээ гаргасан. 1997 онд “Дэлхий дүүрэн хайр", 2003 онд "Сэтгэлийн гэгээ"-гээ гаргасан. Энэ бүтээлээрээ МЗЭ-ийн нэр хүндтэй олны хайр хүндэтгэлийг хүлээсэн шагнал хүртсэндээ сэтгэл өндөр байна.

Зохиолч Х.Болор-Эрдэнэ: 2010 ОН БҮТЭЭЛ АРВИН ЖИЛ БАЙЛАА
Энэ жилийн тухайд би "20 жилийн дараа", "Муу залуу" нэртэй хоёр тууж, "Ми-15" уран сайхны киноны зохиолыг бичсэн. 2010 оны хувьд ололт, амжилт бүтээл арвин жил байлаа. Шагнал авах бүртээ хамгийн түрүүнд уншигчдаа боддог. Тэдэндээ баярлаж явдаг шүү гэдгээ энэ ташрамд хэлмээр байна. Эвлэлийн гишүүн болсон 10-аад жилийн хугацаанд 20 гаруй ном, хоёр кино зохиол бичиж олны хүртээл болгосон маань миний уншигчдын урам дэмжлэгтэй шууд холбоотой доо.

Түүхч, орчуулагч Б.Ганболд: ТЭНГИСТ ХУВИНГААР УС ЗӨӨХТЭЙ АДИЛ...
Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг 82 жилийн ойн босгон дээр олгосонд баяртай байна. Би яруу найрагч биш түүхч хүн. Тиймээс энэ агуу хүмүүсийн хажууд юу хэлэх вэ. Тэнгист хувингаар ус зөөж хийхтэй адилхан байна. Зүйрлэхэд.

Яруу найрагч Д.Ган-Очир: Д.НЯМСҮРЭН, Ж.НЭРГҮЙ АХ НАРЫНХАА ТҮҮЧЭЭ БОЛЖ ЭНЭ ТОМ ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ
Зохиолчдын ойн босгон дээр МЗЭ-ийн хамгийн том шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Энэ шагналыг Д.Нямсүрэн, Ж.Нэргүй ах маань Дорнод нутгаас хүртсэн. байдаг. Эднийгээ түүчээлэн эвлэлийн шагнал хүртсэндээ баяртай байна.

Ж.Жаргал /Зууны мэдээ/ 2010.01.10

9 comments:

Anonymous said...

танд уран бүтээлийн өндөр амжилт хүсээд баяр хүргэе,энэ шагналыг аль эрт авсан гэж бодож бла. сугар

Б.Батзаяа said...

Баяр хүргэе аа

Цацаа999 said...

Томоос том баярыг хүргэж, өндрөөс өндөр амжилыг хүсье. 2011 ондоо илүү арвин ургацтай байхыг хүсэн ерөөе.

Энгийн said...

Bayar hurgey

Anonymous said...

Зарим нь хоёр гуравхан ном гаргачихаад аваад бдг юм билээ таны хувьд хийсэн шиг хийж, авсан шиг авчээ, баяр хүргээд улам ихийг хийж бүтээхийг хүсьеэ.

Блогтой хүн said...

Найздаа том баяр хүргээд хоёр хацар дээр шов хийтэл чанга үнсээд гарлаа шүү...

Хонгор мээн чи чаднаа ургашаа... улам урагшаа...

altargana said...

Сайн уу, энэ блогийг олоод удтал уулзаагүй сайн андтайгаа уулзах шиг л болов. Энэ шагналын тухай тэр даруйд нь олж мэдсээн, бахархаж л суулаа. Банжиг алга болсноос хойш эерэг дулаан бичлэгтэй блогийг чинь хааяа үгүйлдэг л байсан. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье

gegeen said...

shine jil saihan u. hodolmorch busguidee ulam ih amjilt husye

bolor7erdene said...

Сугар, баярлалаа хөө.

Батзаяа :)

Цацаа энэ онд их юм болно оо ;)

Энгийн гялайлаа хонгороо

Зочин, өө баярлалаа. Заримд нь ногдох юм нь ногддог байлгүй дээ

Блогт, гялайлаа хүүхээн

Алтаргана, банжигаар дүүрэн таныг хүлээсэн улс бна. Хаагуур явна аа?

Гэгээн, шинэ жил, цагаан сар, март, охин, хүүгийн төрсөн өдрүүд бүгд сайхаан хөө. Баярлалаа :)