2011-01-10

"Уран-Өд"-ийн дууч шувууд наашаа...

Багш маань оны босгон дээр бидний гэрт гэрэл гэгээ, онгод золбоог хамтатган залсаар морилон орж ирэв. Булган аймгийн төвд "Уран-Өд" хэмээх дугуйланг санаачлан утга зохиолын хичээлд дур сонирхолтой, авьяас билэг дүүрэн олон аавын хөвгүүд, охидыг алтан гадас одон мэт залан чиглүүлсээр ирсэнээс хойш олон арван оныг үджээ. Өдгөө 75 насыг зооглон буй өвгөн багшийн маань бие нэлээд чилээрхүү байгаа харагдана. Тун удахгүй мэс засалд орохоор дугаараа хүлээн буй Мандахсан багшийн уран зохиолыг бүх насаараа хайрласан сэтгэлийн их гал нь харин бөхөөгүй байна. Сансарын нисгэгч Ж.Гүррагчаагаас өгсүүлээд Нацагдоржийн нэрэмжит шагналт, СГЗ яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.Батцэцэг, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонго гээд олон авьяаслаг залуусыг уран зохиол, нийгмийн салбарт бэлтгэн гаргасан, өдгөө ч ухаарал, мэргэн үгсээ бидэнд харамгүй илгээж суугаа Д.Мандахсан багшийнхаа нийслэлд ирснийг тохиолдуулан "Уран-Өд" дугуйлангийн залуусыг урин дуудаж байна. "Үггүй зүг" нэртэй номоо баринтаглаад буй багшийнхаа гэрэлт нэгэн хүслийг хамтдаа биелүүлэх сайхан үйлсэд та бүхнийг хувь нэмрээ оруулах байх хэмээсэн итгэл дүүрэн байгаагаа дуулгая.

Холбоо барих утас 91997829

Уншсан бүхэн уламжлан дамжуулна уу.

0 comments: