2011-05-01

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ НОМЫН БАЯРТ ТАНЫГ УРЬЖ БАЙНА


Одоогоос таван жилийн өмнө “Зөв мэдлэгт хөтөлнө” уриатай номын дагнасан анхны нэвтрүүлэг UBS телевизийн эфирээр “Номын ертөнц” нэртэйгээр анх үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Нэвтрүүлэг анх гарч эхэлсэн цагаасаа баримталж ирсэн нэг зарчим бол Монголын залууст зөв мэдлэгийг, зөв номыг танилцуулах замаар олон уншигч, бүтээгчийг бий болгох байсан юм.


Одоо үед хэвлэл мэдээллийн олон сувгаар олон сая мэдээлэл цацагдаж байна. Эдгээрээс өөрт хэрэгтэй мэдээллийг олж чаддаг байх нь боловсролын том хэмжүүр гэдгийг бид сурталчилсаар ирлээ. Чухам энэ утгаараа мунхагийн харанхуйг үлдэн хөөх мянга мянган зулын нэг нь “Номын Ертөнц” нэвтрүүлэг болж чадсан байх гэж найдаж байна. Өнөөдөр “Номын ертөнц” нэвтрүүлэг 5 нас хүрч байна.
Ойн хүрээндээ олон сайхан ажлыг хийхээр бид төлөвлөн ханцуй шамлан орсоны эхнийх нь 8 дахь удаагийн үндэсний хэмжээний Номын баяр юм.



Баяр болгон өөрийн гэсэн гэнэтийн бэлэгтэй болдгийг ном сонирхогчид маань андахгүй. Тиймээс удахгүй болох номын баярт зочлон ирж, номын ертөнцийнхний сүүлийн үеийн бүтээл, нэвтрүүлээд байгаа шинэ соргог бүхэнтэй танилцахыг урьж байна. Номын баяр 5-р сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Оюутны талбайд /МУИС-ын урд, IT паркийн хойт талбай/-д зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91909093, 96002686 дугаарын утсаар аваарай.

Ном сонирхогч, ном бүтээгч хэн бүхнийг бид нээлттэй мэдээллээр хангах болно.

"Номын ертөнц" нэвтрүүлгийн хамт олон...

2 comments:

Anonymous said...

http://www.thepetitionsite.com/1/no-nuclear-waste-in-Mongolia/
Moloroo egchee ene sited orood eserguutseliin sanalaa ugnuu ?! bas blog deeree tavij taraaj uguuj please ^^
Manai eh oron capitalist ornuudiinhimiin tsumiinhogoo haydag hogiin sav bish !
tnx ^^

bolor7erdene said...

Зочин, надад хандсанд баярлалаа. Энэ мэдээллийг өчигдөр өөрийнхөө сувгаар хэвлэлийнхэнд хүргэсэн. Тэд ажлаа хийгээд эхэлчихсэн бн лээ