2011-06-01

"Хишигт" дурсамжит тууж хэвлэгдэн гарлаа


Эх үрсийн баярыг тохиолдуулан "Хишигт" дурсамжит тууж маань хэвлэгдэн гарлаа. Хишигт бид хоёрын тоглож наадан өссөн Сүхбаатар дүүргийн 700 хүүхдийн гар дээр Хишигт маань баярын бэлэг болон очиж буйд бид туйлын баяртай сууна. Хишигт бид хоёрын баяр, гуниг, аз жаргал, айдас түгшүүр дунд өнгөрүүлсэн өдөр хоногууд 30 жилийн дараа ийнхүү дахин амилж, ирээдүйн хүүхэд багачуул, айл өрхүүдийн номын шүүгээнд өөрөө хүрч очиж буй нь нэгийг хэлж байх шиг санагдана.

Ингээд газар дэлхий дээр байхгүй болсон ч зүрх сэтгэлд минь олон жил амьдарсан Хишигт анд маань 2011 оны зургадугаар сарын 1-ний Эх-үрсийн баярын өдрөөр дахин төрж байгааг баяртайгаар дуулгая. Түүний хүч буурай хүүхэд, эхчүүдийг өмгөөлж, хүчээр илүүг даран номхотгож чаддаг байсан энэрэлт сэтгэлийн үр энэ баярын өдрөөр дахин биелж байгаа нь намайг аз жаргалтай болгож байна.

"Хишигт" дурсамжит тууж номын худалдаанд зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн худалдаалагдах болно. Номын дэлгүүрээр орж амжихгүй хүмүүс 1617 лавлах утас руу холбогдож Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дотор хүссэн газар луугаа хүргүүлж болно гэдгийг дашрамд дуулгая.

Мөн "Хишигт" дурсамжит туужийн өмнөтгөлийг блог уншигч та бүхний үлдээсэн сэтгэлийн үгсээр дүүргэсэн тул Хишигт бид хоёртой хаврын 14 өдрийг хамтдаа догдлон өнгөрүүлсэн зарим уншигчийн маань сэтгэгдэл номын хуудаснаа мөнхрөн үлдсэн тухай мэдээ та бүхнийг баярлуулах биз ээ.

Эрхэм уншигч, урам дэм хайрлагч болон блог хуудсыг минь сөхөн хараад үг үсэг даралгүй гаран одогч хэн ч байсан танд Хишигтийнхээ өмнөөс аз жаргал хүсмээр байна. Бүгдээрээ сайхан баярлаарай.

Блогмн-ий блогчин-зураач DESI маань "Хишигт" туужид зориулан ийм хөөрхөн зураг илгээснийг номын чимэг зураг болгон хавсаргав. DESI-дээ баярлалаа.

8 comments:

naraa said...

Интерномд байгаа болов уу. Хүүхдүүддээ уншиж өгмөөр байна.

Anonymous said...

нараа бн лээ

Bi Mongolooroo goydog said...

Энэ ёстой хөөрхөн уншмаар ном байна лээ. Усны хувилгаанаар дамжуулж худалдаж авсан. Сайхан ном бичсэнд баярлалаа.Сэтгэл хөдлөн байж уншлаа.

nyamaa said...

сайн байна уу, бибас намуран эгчээр дамжуулж авсан. гарын үсэгтэй байсан болохоор манай хүү бүүр хүүхдүүд надаа үнэмших болов уу гээд л баярлаад байсан. хэхэхэхэ. 8 настай юм болохоор бараг 7 хоног уншиж байж дуусгасан. өөөө хишигт үхчлээ ш дээ гээд. тэгээд хамгийн их баярласан юм нь аав нь сүүлдээ хишигтийг санаад уйлсан гээд бөөн баяр болцон байсан. хөөрхөн ном болсон байна лээ. амжилт хүсий таньд

tuja_n@yahoo.com said...

i like it,

bolor7erdene said...

Нараа ном дахин хэвлэгдээд бгаа.

Аноним баярлалаа

Монголоороо гоёдог хүнд баярлалаа. Урамтай бна

Нямаа, баярлалаа. Миний бяцхан дурсамж хүүхдүүдийн сэтгэлд хүрч бгаад баяртай бн

Туяа дэйнкс

Kukla Zolo said...

Сайн байна уу зохиолч эгчээ. Таныг хэдий танихгүй ч гэсэн таны зохиолуудыг уншсаар байгаад одоо хэдийн танидаг хүн шиг болсон байна. Би Лондонд сурдаг юм. Сая ээж надруу юм явуулахдаа таны энэ номыг явуулсан байна лээ. Манайх бас ийм овчарктай л даа, тэгээл ээж надруу явуулсан байх. Тэгээд энэ номыг 2 цагийн дотор л уншаад дууссан байх, дунд нь нэг инээгээл, нэг уйлаал, өөрөө яг ийм нохойтой болохоор бүр ч нүдэнд харагдаад... Нэгэн сайхан мэдрэмжийг төрүүлсэнд баярлалаа.

bolor7erdene said...

Куклад баярлалаа. Ийм сайхан үгсийг уншигчдаасаа хүлээж авна гэдэг миний хувьд асар их урам болдог. Тэр хол газар Хишигт маань эзнээ олж хүрээд бас хайрыг нь татаад авсанд хязгааргүй баяртай байна. Дүүдээ зорьсон зорилгодоо хүрээд, хүссэн мэргэжлээ сонгоорой хэмээн хүсье