2012-01-25
ми-15 киноны дуу
Дуучин П.Идэржавхлан
Ая Д.Бямбабаяр
Үг Х.Болор-Эрдэнэ
1.
Холын шувуудын цувааг дагаад
Хөх тэнгэрийн гүн рүү ниссэн.
Тушаал аваад харьж ирээгүй
Хөвч тайгадаа мөнх нойрссон.
2.
Нүүх үүлсийн аясаар тэд
Нууж үлдээсэн үгсээ шивнэнэ.
Хааж залгисан нулимсаа бид
Хариу болгон дотогш залгина
Дахилт:
Харьж ирээгүй хөвгүүдээ бид
Хайж олохоор шувуудыг тосно оо.
3.
Шүүдэр дундуур туучсан хөвгүүд
Газар шороондоо үүрд шингэжээ.
Хүсэл дундуур гүйлдсэн жаалууд
Салхи болон тэнгэрт үлджээ.
Дахилт:
Харьж ирээгүй хөвгүүдээ бид
Хайж олохоор шувуудыг тосно оо.
Харьж ирээгүй хөвгүүдээ бид
Хайж олохоор шувуудыг тосно оо.
| Reactions: |
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
хоолой зангирчихлаа вайна кк
Уран бүтээлчээрээ үлдээрэй
Улаан дарс уйлж бичсиймаа хөө
Оргил гялайлаа
Post a Comment