2012-01-25

МУГЖ Т.Ариунаа - Ээжээ Би Таньд Хайртай (Үгтэйгээ!) - Ariunaa



Ая Л.Балхжав Үг X.Болор-Эрдэнэ. Дуучин МУГЖ Т.Ариунаагийн 2009 оны уран бүтээл болох ЭЭЖЭЭ БИ ТАНЬД ХАЙРТАЙ жүжгийн дууг хүргэж байна.
1.
Уйлж гомдон гуниглахад
Уруул дэвсээд
Ухаангүй загнахад минь зэмлэсэн
Эндүүрч алдахад минь
Эрхлүүлж эвдээгүй
Хайраа хувааж угтсан миний ээжий
Хайлган ээжий.

Алдаа нэхэх нулимсаа нууж инээгээд
Аргаа баран сөгдөхөд минь үнэнийг заасан
Нөмгөн гүйхэд минь
Нууцхан шаналсан
Хайраа дэвсэн угтсан миний ээжий
Хайлган ээжий.

Уйтай бодлын харгуйд хайраа нууж зэмлэхдээ
Учрыг нэхэн аргадаж сэтгэлийн үүдийг нээсэн.
Эндүүрч алдахад минь
Эрхлүүлж эвдээгүй
Хайраа дэвсэн угтсан миний ээжий
Хатан ээжий
Миний ээжий.

2.

Хайр нэхэн гуниглахад
Намайг аргадсан
Хатуужин босоход минь дэмнэсэн
Хослох жигүүрээ хувааж тэнцүүлсэн
Үйлээс айдаг уяхан сэтгэлт ээжий
Миний ээжий

Алдаа нэхэх нулимсаа нууж инээгээд
Аргаа баран сөгдөхөд минь үнэнийг заасан
Уургаар цатгаагүй ч
Ухаанаараа уясан
Саргүй шөнөөр саатан ханьсах ээжий
Сайхан ээжий

Уйтай бодлын харгуйд хайраа нууж зэмлэхдээ
Учрыг нэхэн аргадаж сэтгэлийн үүдийг нээсэн.
Уургаар цатгаагүй ч
Ухаанаараа уясан
Хайраа дэлгэн ирсэн миний ээжий
Хатан ээжий
Ээжээ таньдаа би хайртай

0 comments: