“Алтан Өд-2011” наадамд шалгарсан бүтээлүүд
1. Яруу найргийн томоохон хэмжээний 2011 оны шилдэг бүтээл Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж “Хүннү” туульс
2. Яруу найргийн богино хэмжээний 2011 оны шилдэг бүтээл МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жамсрангийн Баяржаргал- “Сэрлийн цаг агаар” шүлгийн түүвэр
3. Хүүхдийн зохиолын 2011 оны шилдэг бүтээл МЗЭ-ийн шагналт зохиолч Халтарын Болор-Эрдэнэ- “Хишигт”дурсамжит тууж
4. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний 2011 оны шилдэг бүтээл МЗЭ-ийн шагналт зохиолч Ядмаагийн Ганбаатар “Их нүүдэл” 3 боть зохиол
5. Хүүрнэл зохиолын богино хэмжээний 2011 оны шилдэг бүтээл Ардын уран зохиолч ,Төрийн шагналт, Дөнгөтийн Цоодол- “Хөеө” хүүрнэл зохиолууд
6. Утга зохиолын судлалын 2011 оны шилдэг бүтээл МЗЭ-ийн шагналт зохилч Пүрэвхүүгийн Батхуяг- “Хэлбэргүй бодлогошрол” шүүмжүүд
7. Утга зохиолын шүүмжийн 2011 оны шилдэг бүтээл Д.Нацагдоржийн шагналт зохиолч Үржингийн Хүрэлбаатар “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ? нийтлэл
8. Жүжиг, киноны зохиолын 2011 оны шилдэг бүтээл Д.Нацагдоржийн шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр “Тусгаар тогтнол” теле жүжиг
9. Утга зохиолын орчуулгын 2011 оны шилдэг бүтээл МЗЭ-ийн шагналт зохиолч Бадам-Очирын Галаарид- В.Шаламов “Хорих лагерийн өгүүллэгүүд”
10. Шог хошин болон зөгнөлт зохиолын 2011 оны шилдэг бүтээл Зохиолч Галсангийн Жамъяндорж -“Чонын шөрмөс” зохиолын эмхэтгэл.
Хишигт минь "Алтан-Өд"-ийг зуугаад иржээ. Энэ гэнэтийн мэдээг өчигдөр л дуулав. Хэтэрхий гэнэтийн байснаас болоод гайхах, баярлах ч зэрэгцэв. Мэдээж энэ баярыг маань Хишигтийг уншсан бүх л хүн хуваалцах нь дамжиггүй. Диваажингийн хоригдол блогт өнжин хонон сууж, Хишигтийн хайр энэрэл, эр зориг, тэвчээр хатуужил, богинохон ч гэлээ туулсан өдөр хоногуудынх нь төлөө зальбиран байсан эрхэм уншигч та нарын минь ерөөл ч шингэсэн нь мэдээж. Тиймээс эрхэм та бүхэндээ дахин нэг мэхийн ёсолъё. Мөн 2011 оны шилдэг бүтээлийн эзэд болсон бусад уран бүтээлчиддээ онгодын их гэрэл нь үргэлж түгэж байхыг хүсэн ерөөж байна.
3 comments:
Баяр хүргэе, өөрийн тань гарын үсэгтэй номыг нандигнан хадгалж байгаа би.
Хүүе баяр хүргий би бас зурагтаар хараад бахархаад суулаа, улам олон сайхөн зохил бичээрэй Болорооэ эгчээ
Бөбө, би ч бас энэ мэдээнд чинь баяртай бна, баярлалаа
Зочин, баярлалаа хонгор оо
Post a Comment