2012-01-25
Баярцэцэг - Дурласан цас
Үг: Х.Болор-Эрдэнэ
Ая: Т.Пүрэвсүх
Дуучин: Б.Баярцэцэг
1.
Энгийн нэгэн бүсгүй байжээ
Эртлэн босоод цонхоор харахад
Цас,
Хөөрөн баясаж бүсгүйг хараад
Хөгжин бударч тойрон эргэлдлээ.
Хөөрхөн нүдээрээ бүсгүй инээмсэглэж
Хөнгөн цасыг алгандаа тослоо.
Дурласан цас хөөрч бүсгүйг дуудаад
Намайг хараач
Намайг хайрлаач
Хэмээн бударлаа.
Дурласан цас тэнд гадаа үлдэхэд
Хөшиг хаагдлаа.
/Шаналсан тэр ганцаараа үлдлээ/
2.
Салхинд савчих өнчин гэрэл
Сандран будрах цастай ханьсаж
Шөнө,
Бүсгүйн цонхыг тогшин дуудаад
Хөөрөн шуурсан цасыг аргадна.
Хөөрхөн нүдээрээ бүсгүй инээсэнгүй
Хөөрүү цас тэнд ганцаараа үлдлээ.
Дурласан цас шуурч бүсгүйг дуудаад
Намайг хараач
Намайг хайрлаач
Хэмээн бударлаа.
Дурласан цас тэнд гадаа үлдэхэд
Хөшиг хаагдлаа.
/Шаналсан тэр ганцаараа үлдлээ/
Ааааа...ааааа...аа...
Намайг дуудаач...
Намайг хайрлаач...
3.
Цасан хээгээр хайраа урлаж
Цагаан цэцэг бүсгүйд бэлдсэн
Цас,
Бүтэн хаасан цонхыг ширтээд
Бүсгүйг хүлээн нэвсийн хөглөрнө.
Нарны гэрэл гийж хөшиг гэнэт нээгдлээ
Цасны хийсэн цэцэг хайлжээ.
Дурласан цас шуурч бүсгүйг дуудаад
Намайг хараач
Намайг хайрлаач
Хэмээн бударлаа.
Дурласан цас тэнд гадаа үлдэхэд
Хөшиг хаагдлаа.
Шаналсан тэр ганцаараа үлдлээ.
Намайг дуудаач...
Намайг хайрлаач
/Дурласан цас ганцаараа үлджээ/
| Reactions: |
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment