2012-01-25

МУГЖ Т.Ариунаа - Үл Таних Эмэгтэй OST - Үгтэйгээ!!! - Ariunaa



Ая Ц.Байдраг Үг Х.Болор-Эрдэнэ.

1.
Амьдарч байсныг минь мэдээгүй ээ, чи
Хайрлаж байсныг минь анзаараагүй ээ
Харанхуйд нуугдсан сэтгэлээ би нээж
Хайрын энэ захиагаа нулимсаараа чамд бичлээ

Дх:
Хаалганы чинь цаана даарсан зүрх
Хаашаа цохилдогийг чи мэдэх үү
Чамайг хайрласан тэр л өдрүүд
Ганцхан минийх байлаа
Чиний хэлээгүй хайрын үг
Цэцэг болон ургасан
Минийх болоогүй чиний өлмийд
Хайраа би чинь дэвслээ

2.
Зүүдэнд чинь сонсогдсон аялгуу байлаа би
Сүүдэрт чинь нуугдсан гэрэл байлаа би
Эмзэгхэн зүрхэндээ чамайгаа хайрласан
Багынхаа мөрөөдлөөс би аз жаргалаа олсоон

Дх:
(x2)

3.
Харцанд минь нуугдсан хайрын гэрлийг
Анзаарч хараагүй ч гомдоогүй ээ, би
Дурласан бүсгүйн үгийг санаж яваарай, гуйя
Хэзээ ч, хэн ч чамайг над шиг хайрлахгүй ээ

0 comments: