2012-03-01

Цэцэрлэгт учирсан хоёр жүжгийн дуу /дуучин Цэлмүүн/



Ая Л.Балхжав /СГЗ/ Үг Х.Болор-Эрдэнэ дуучин Цэлмүүн


Үдэш байсан ч алхааг чинь би танилаа
Урьд эртийн явдал зүрхний минь гүнд амиллаа
Уулзаж байснаа нэхэн нэхэн саналаа
Уйлахгүй гэсэндээ харцаа нуун зангирлаа
Дахилт:
Таних болов уу гэж араас чинь удаан дагалаа
Таалагдахсан гэж замыг чинь тосон гоёлоо
Зурвасхан болзоогоо дурсан дурсан тослоо би
Дурласан зүрхээ чагнан чагнан хүлээлээ

Хайртай гэж хэлж чадах уу, чи минь
Хайрлаач гэж гуйж би чадахгүй ээ

Ганцаар туулсан өдрүүдээ түр мартаад
Ганцхан удаа үнэнээ хэлэхийг чинь хүлээлээ
Гараад ирэхэд чинь цочсондоо нүүр буруулж
Хүрээд ирэхэд чинь инээмсэглэлээ нууж чадсангүй

Их л удаан хүлээсэн дээ, энэ үдшийг
Гэвч урьдынхаараа чи намайг таниагүй ч
Уулзаж тайтгарсандаа сэтгэл минь амарлаа
Уруулынхаа будгийг арчаад би буцъя даа.

1 comments:

Пүрэвбазар said...

Өвөрмөц шүлэг байна. Цэлмүүн гоё хоолоотой шүү